Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.

Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор өрсөлдөж буй манай тамирчид тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна. Өнөөдөр Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар рингэнд гарсанаас Киргизийнн тамирчин М.Сайлтбек Уулуг 5:0 харьцаагаар ялж эхнийхээ ялалтаа авлаа. Ингэснээр тэрбээр дараагийн тулаанаа 17-ны өдөр хийхээр болж байна. Өчигдөр 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг БНХАУ-ын тамирчинг 5:0 харьцаагаар ялсанаар баг тамирчдынхаа эхний ялалтыг авсан билээ. 


МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Залуусаа

Mаргааш 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү эхний тулаанаа хийхээр рингэнд гарна.

Таны сурталчилгаа