"Рио де Жанейро 2016" Паралимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, МУГТ Э.Содномпилжээгийн нэгэн гайхалтай амжилт “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдлээ. Тэрбээр энэ жилийн долоодугаар сард Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д өрсөлдөн түрүүлсэн билээ. Э.Содномпилжээ. тус тэмцээнд 247 кг өргөн түрүүлэсэн бөгөөд түүний энэ амжилт нь дэлхийн дээд амжилт болон бүртгэгдсэн юм. Түүний тогтоосон өмнөх амжилт 244 кг байсан ба тэрбээр өөрийнхөө эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан.юм.
Ингэснээр Э.Содномпилжээгийн дээд амжилтыг албан ёсоор Гиннесийн номонд бүртгэлээ
Ч.Амар