Цаг үеийн мэдээ

Зулын 25 ямар учиртай юм бэ гэхээр шарын шашныг үндэслэгч Богд Зонховын дүйчин өдөр гэж нэрийддэг.

Монголын бурхны шашинтны төвийн Ёс зүй, хяналтын албаны дарга,Монголын бурхны шашинтны төвийн ТЛЗХ-ын Ажлын албаны ажилтан, гавж Д.Алтаншагай

Дүйчин гэдэг маань онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай.

Энэхүү дүйчин өдрөөр сүсэгтэн олон ялангуяа бурхны шашинтан хүмүүс юу хийвэл зохилтой вэ гэхээр зул өргөх. Дотроо маш олон янзын бэлгэдэл, цаад утга агуулга бий.

Гэхдээ нэг зүйлийг дурдаад хэлбэл Богд Зонхова шарын шашныг үндэслэгч гэдэг энэ хүний тухай мэдээллийг улам өргөн дэлгэр болгох өөртөө энэ хүний тухай түүх намтар зохиол бүтээл тэр нь бурхны шашинтан хүмүүст  яаж нөлөөлдөг тэр хүний амьдралд нь аз жаргалтай сайн сайхан болгодог энэ тухай мэдээллийг өөртөө нэмэх өдөр.

Жилээс жилд дараа жилийн ЗУЛЫН 25 болоход Богд Зонховын бидний амьдралд нөлөөлөх сайн сайхан сургаалыг мэдэж чадав уу тэр мэдлэг дээр ахиц дэвшил гаргав уу.

Үүнийг л бид нар анхаарах зүйл юм.

Таны сурталчилгаа