Цаг үеийн мэдээ

Бид ч одоо дүүрч, харин удмын минь хэлхээ, ирээдүйн эзэд болсон үр хүүхдээ яажшуухан эрүүл энх амьдруулах вэ? Амьсгалах агаар нь хортой, амьдрах орчин нь бохир, идэх хоол нь хог болсон энэ нийгэмд өмсөх хувцас нь хүртэл "аюул" дагуулах болжээ.

            Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ л өдрүүдэд бяцхан үрс нь маань шинэхэн хувцсаа өмсөөд сургуулийн босго алхаж, хөгжил хөөр дүүрэн байна. Гэтэл сурагч болж сургуульд элссэний илэрхийлэл болсон сурагчийн дүрэмт хувцаснаас хорт бодис илэрсэн тухай дээр дооргүй шуугиж эхэллээ. 

            Тодруулбал өмнөд хөршөөс оруулж ирдэг хүүхдийн дүрэмт хувцаснаас формальдегид хэмээх хорт бодис илэрсэн байна.  Энэхүү бодис нь хүүхэд хөлрөхөд арьсны нүхээр дамжин орж улмаар хорт хавдар үүсгэдэг тухай Үндэсний олон нийтийн телевизээр гарчээ.  Энэ талаар сонсож дуулаагүй эцэг эхчүүд  хятадаас орж ирж буй дүрэмт хувцасны материал бөөсөрдөггүй, үнэ хямд хэмээн ихээр сонгодог байна. Хятад даавуу химийн бодис хэт их орсон нийллэг тул огт бөөсөрдөггүй ч эсрэгээр эрүүл мэндэд маш аюултай гэнэ.  БНХАУ-ын Эрээн хотын захуудад монгол сургуулийн дүрэмт хувцас ёстой л төрөл төрлөөрөө зарагдаж байдаг юм билээ.

            Харин амархан бөөгнөрч, бөөсөрдөг хэмээн голоод байгаа үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны материалын 30-40 хувь нь цэвэр ноос болон хөвөн даавуу учир бөөсрөх тал бий гэнэ.  Гэлээ 70-80 мянган төгрөгөөр авсан дүрэмт хувцсыг хүүхэд тань ганц жил өмсөөд дуусгаг л дээ. Энд эрүүл  мэнд чухал болохоос гайгүй ресторанд ганц суудал дээр иддэг хоолны өртөгөөс бага үнэ энд яригдаж байгааг эцэг эхчүүд минь анхааралдаа аваасай.   

Таны сурталчилгаа