Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор өрсөлдөж буй манай тамирчид тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна. Өчигдөр 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү эхний тулаанаа Тайваний боксчинтой хийлээ. Гурван үеийн турш ширүүн өрсөлдсөний эцэст Г.Баярхүү өрсөлдөгч боксчиноо 5:0 харьцаагаар яллаа. Ингэснээр манай гурван боксчин 16-д шалгаран үлдээд байна. Өнөөдөр манай гурван тулаанч бүгд рингэнд гарах бөгөөд
Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар Унгарын Ролан Галоштай8 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай, 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү Иорданы боксчинтой тус тус тулалдана.
МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Залуусаа
Зочин
2020-09-28
хүүхдүүдээ үзүүлээд өгөөрэй амжилт хүсье