Цаг үеийн мэдээ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 22-р зүйлийн  22.8-д Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно гэсэн ийм зохицуулалт орсон. 

Энэ зохицуулалт нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ГЭРТЭЭ ОРЖ БОЛОХГҮЙ гэх хориглосон агуулга БИШ. Харин архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын орон байр эсвэл хүүхэд сурч, амьдарч байгаа сургуулийн орчинд нэвтэрч ороод, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, шуурхай тусламжийн утсанд хандах байдлаар хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудал яригдаж байгаа юм.

Таны сурталчилгаа