Жил бүрийн цагаан сарын үеэр тухайн жилдээ сайн хөдөлмөрлөсөн малчдыг шалгаруулж "Алтан төлийн эзэн" өргөмжлөлийг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил 42 дахь жилдээ зохион байгуулагдах уг үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан байна.
Учир нь Хятад улсад дэгдсэн коронавирусийн халдварын улмаас Улсын онцгой комисс нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Ямартай ч энэ жилийн "Алтан төлийн эзэн"-ийг тодруулчихсан байгаа аж.