Цаг үеийн мэдээ

Цонх бол байрны хамгийн их дулаан алдагдалтай хэсэг. Тиймээс байшин, орон сууцаа дулаалахаас гадна нэн түрүүнд, цонх, хаалгаа дулаалах нь хамгийн чухал юм. Иймд цонхоор алдагдаж буй дулааныг багасгах, вакум цонхыг өвлийн горимд хэрхэн шилжүүлэх тухай зөвлөгөөг хүргэе.

Дундаа хийтэй зөөлөн гялгар уут ба усаар дулаалах арга

           Цэлмэг нартай, дулаахан өдөр цонхны шилийг дулаалах талаас нь сайтар цэвэрлэх хэрэгтэй. Ингэж цэвэрлэсэн цонхны шилийг чийгтэй алчуураар арчсаны дараа ус хатахаас өмнө урьдчилан бэлдсэн бөмбөлөгтэй гялгар уутыг наана.

            Наасан гялгар уутыг цонхны шилнээс бага зэрэг илүү гарган хутгаар зүсэж авах бөгөөд тэр хэсгийг наалддаг тууз эсвэл энгийн цавуугаар наахад өвлийн турш цонхноосоо дулаан алдахгүй.. Энэ нь нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тул өдөрт гэрт орж ирэх дулааныг хадгалдаг.

Таны сурталчилгаа