Өмнөговь аймгийн Ханбогд Сумын Онцгой комиссын шийдвэрээр сумын үйлчилгээний газрууд болон сумын төвд, төрийн бүх байгууллагууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Албаныхан шинэ төрлийн "Covid-19" вируснээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай мэдээлэл өгч буйгаас гадна зөвлөгөө авсан аж ахуй нэгжүүдийнхээ бүртгэлийг гаргаж байгаа юм.
Одоогоор Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй дэлгүүр байна. Тухайн сумын нутагт Гашуунсухайт боомт үйл ажиллагаа явуулдаг. Сумын хүн ам найман мянга гаруй бол хөдөлгөөнт хүн ам 13 мянга болсон байна.