Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн иргэдийг цасан шуурганаар төөрч, бээрсэн байхад нь хилчид олж амийг нь аварсан явдал энэ сарын 14-нд гарсан байна. Тус сумын нутгаар энэ сарын 13-14-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нарыг малдаа яваад сураггүй болсон гэх мэдээллийг хилийн 0168 дугаар ангийн удирдлагад ар гэрийнхэн нь өгсөн байна.
Мэдээллийн дагуу тус ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг 14-ний 09:45 цагт иргэн Д.Наранг Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газарт бээрсэн байхад нь олжээ.