Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөхөөр болжээ. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.
Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг энэ оны тавдугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой. Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аллликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн эүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжгой болох юм.
Яагаад заавал өмнөх онуудад хувьцааны ашиг хүртээгээгүй хэрнээ сонгуулийн жилд өгч байгаа тухай асуудал энд гарч ирж байгаа юм. Тэгвэл Уул уурхайн яам болон, эрдэнэт тавантолгой компанийн зүгээс өмнөх жилүүдэд өр зээлийн асуудалтай байсан учир олгох боломжтой энэ жил олгох болсон гэж мэдэгдлээ. Иргэдэд ногдол ашиг хүртээх тал дээр ямар ч улс төржилт байхгүй гэж сайд Д.Сумъяабазар мэдэглээ.
Ногдол ашгийн тухай мэдээллийг Эрдэнэс-тавантолгой апликейшн. 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас, компанийн вэб сайт гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. Хувьцаа эээмшигч иргэн та www.ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистерийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой.