Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд амжилттай үргэлжлэн явагдаж байна.
Өчигдөр манай гурван тулаанч рингэнд гарсанаас эхний тулааныг 63 кг-ын жинд Армийн Дэлхийн аварга ОУХМ Баатарзоригийн Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай хийн ялагдал хүлээсэн билээ. Тэгвэл удаах тулааныг Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар хийж Унгарын Ролан Галошийг 5:0 харьцаатай илт илүүрхэн буулгаж авлаа.
Түүний дараа Б рингэн дээр 69 кг-ийн жинд Ганбаатарын Баярхүү Иорданы боксчинтой тулалдан 0:5 харьцаатай ялагдал хүлээв. Ингэснээр манай хоёр боксчины тэмцээн дуусаж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө тоглохоор шалгаран үлдлээ.
Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр Ирландын боксчин, Европын аварга Курт Уолкертэй хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
МОНГОЛ Нударга хүчирхэг гэдгийг мэдрүүлээд өгөөрэй Цэндээ