ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ЭТГЭЭДҮҮД БАРИГДЖЭЭ
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албанаас их хэмжээний алт биедээ нууж улсын хилээр гарах гэж байсан этгээдүүдийг энэ сарын 14-ны өдөр саатуулжээ Тодруулбал иргэн О, М нар нь гадуур болон дотуур хувцасандаа нийт 6 ширхэг 6 кг 40 граммын жинтэй алт нууж Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх гэж байхад нь илрүүлэн уг алтыг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 кг алт нь 129,928,000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд нийт 775,000,000 төгрөгийн алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ.