Цаг үеийн мэдээ

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр 57, 59, 65, 76 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанаар үргэлжилсээр байна.

65 кг:-ын жинд барилдаж буй “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа Украины Ирина Кольяденкотой барилдаж, 1:3 харьцаагаар ялагдсан билээ. Тэгвэл Украйн бөх финалд шалгарсанаар манай бөхөд дагаж барилдах боломж гарлаа.

Мөн 57 кг-ын жинд барилдсан С.Цэрэнчимэд Японы Р.Кавайд ялагдсан бөгөөд Кавай финалд шалгарсаанаар дагаж барилдах боломжтой болжээ. Дагах барилдаан маргааш болно.

Таны сурталчилгаа