Цаг үеийн мэдээ

Йел болон Оксфордын их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэл зүйд санхүүгийн боломжоос илүү эерэг нөлөө авчирдаг болохыг тогтоожээ.

Идэвхтэй хөдөлгөөн нь хүний бие эрүүл, оюун саруул байхад тусалдаг нь нэгэнт нотлогдсон зүйл.

Тэгвэл энэ удаагийн судалгаа нь дасгал, хөдөлгөөн, спорт нь хүнд мөнгөнөөс илүү таашаал, аз жаргал өгдөг болохыг тогтоосон явдал ажээ.

Энэхүү судалгааг хийхдээ 1.2 сая америкийн мэдээллийг хамруулсан байна. Судалгаанд дурдагдсан нэгэн сонирхолтой үзүүлэлт бол бие махбодийн идэвхтэй байдаг хүмүүс огт дасгал хөдөлгөөн хийдэггүй, жилд 25 мянган доллар ба түүнээс дээш орлоготой хүмүүстэй адил хэмжээний сэтгэл санааны сайхан мэдрэмжтэй байна гэжээ.

Гэхдээ дасгал хөдөлгөөнийг ихдүүлэх нь эсрэгээрээ бие махбодь, оюун санааг их хэмжээгээр ядрааж байгааг Йелийн их сургуулийн судлаач Адам Чекроуд ярилцлагадаа дурдсан байна.

Тэрбээр дасгал хөдөлгөөнийг өдөрт гурван цагаас илүү хийдэг хүмүүсийн бие, сэтгэлийн байдал тийм ч сайнгүй байгааг хэлээд хамгийн тохиромжтой тун нь долоо хоногт 3-5 удаа, нэг удаадаа 30-60 минутаар дасгал, хөдөлгөөн хийх нь зохимжтой гэсэн байна.

Эх сурвалж: Business Insider

Таны сурталчилгаа