Цаг үеийн мэдээ

Хүрэн манжингийн ач тусыг энд тоочоод барахгүй.  Хүрэн манжингийн шүүс нь Кальци, төмөр, магни, фосфор, натри, цайр, зэс, селен зэрэг эрдэс бодисуудаар баялаг.  Мөн хүрэн манжин нь С аминдэмээр баялаг бөгөөд энэхүү аминдэм нь бие махбодийг чөлөөт радикалуудаас хамгаалж исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэх, төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлааг сайжруулах зэрэг маш олон ач холбогдолтой.

            Хүрэн манжинг өдөр тутамдаа олон янзаар хэрэглэх боломжтой бөгөөд  жигнэж болгосон манжинг самар, оливын тостой хольж салат, сүүлний годонтой чанаж хүрэн манжингийн шөл хийж болно.   

Мөн түүхийгээр нь шүүсийг шахаж ус, эсвэл ойн жимстэй хольж хүйтэн ууж болох бөгөөд  эдгээр нь намарт хавагнах хий ханиахад нэн тустай.  Аливаа хордлогын үед хүрэн манжинг бага зэргийн давстай хольж салат хийж багахан идвэл онцгой тустай.  Хүрэн манжин хушга самартай онцын нийцтэй.  

            Хүрэн манжинг жигнэж болговол амин дэм нь устдаггүй, гликемин индекс нь өсдөггүй. Нэрс болон хад жимс багахан хүрэн манжин  үрьж хольж ундаа болгоод халааж, шар тостой уувал хор хөөх тун сайн унд болно. Ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд онц тустай. Мөн сарын тэмдэг мөчлөг алдагддаг бүсгүйчүүдэд  тустай. Хүрэн манжин идэж байх үед шээс ягаан болон улаан туяатай гарвал таны хоол боловсруулах замын эрүүл мэнд таагүй байгааг илэрхийлдэг. Мөн бөөрний эрүүл мэнд ч сайнгүй байна гэсэн үг. Хүрэн манжинг бас олон өвчний бас олон өвчнийг илрүүлэх тест болгон ашигладаг. Бага үд болон оройн хоолонд хүрэн манжинг голлон хэрэглэвэл жин ч хасагдах сайн нөлөөтэй.

Таны сурталчилгаа