Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж гаргасан шийдвэрүүдийн талаар Улсын онцгой комиссын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  танилцууллаа.

Сургууль, цэцэрлэгийг 2020 оны 03-р сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна. Өмнө нь сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 03-р сарын 02 хүртэл зогсоогоод байсан юм. Гэвч дэлхий даяар корона вирусийн тархалт өндөр байгаа учраас ийнхүү сунгах шийдвэр гаргажээ. Сурагчид хичээлээ үргэлжлүүлэн онлайнаар үзэх бөгөөд сургуулиуд хэвийн үйл ажиллагаа эхлэх үед хичээлийг нөхөх юм байна. Харин Улаанбаатар хот руу орох, гарах урсгалыг хаах талаар Улсын Онцгой комиссын хуралдаанаар яригдаагүй цагаан сарын баяр хүртэл хугацаа байгаа учир цаашид ярилцаж шийднэ гэдгийг хэллээ. 

Таны сурталчилгаа