Оросын үндэсний ажил хэргийн ёс зүй, протоколын холбооноос ОХУ-ын зам тээврийн яаманд нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг дуу сонсож, бичлэг үзэх тохиолдолд заавал чихэвч хэрэглэх тухай журмыг батлаж өгөхийг хүсчээ. Тус холбооноос тогтмол Москва хотын нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог 1000 гаруй бизнесийн төлөөллүүдээс санал авахад дийлэнхи нь энэ талаар сөрөг хандлагатай байдгаа илэрхийлжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 94 хувь нь нийтийн тээвэрт хувь хүний гар утасны дуу, бичлэгийг сонсох нь төвөгтэй гэж хариулсан бол 13 хувь нь энэ асуудлыг шийдэхийн тулд биеийн үйлдлээр эсэргүүцэхэд ч бэлэн гэдгээ хэлжээ.
Тус холбооны ерөнхийлөгч Альбина Холгова: "Нэг хүний хил хязгаар эхэлж байгаа газар, нөгөө хүнийх төгсөх ёстой. Хувь хүний үзэж сонирхох файл, дуу дүрсний материалууд зөвхөн ганц хүнээс болж бусдад зөвшөөрөлгүйгээр хүрч болохгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хөгжим чанга дугараад эхэлсэн тохиолдолд бид түүнийг сонсохгүй байж чадахгүй шүү дээ" гэжээ. Мөн тэрээр энэ туршлагыг Европын орнууд ихээр ашигладаг тухай хэлээд энэ журмыг мөрдөж эхэлсэнээр иргэний соёлыг тодорхойлох хэмжүүр болно гэдгийг онцолсон байна.