Цаг үеийн мэдээ

 БНСУ-ын экс Ерөнхийлөгч Ли Мён Багийг мөнгө завшсан, их хэмжээний авлига авсан хэрэгт буруутай гэж үзэн Сөүлийн дээд шүүхээс 17 жил хорих ял оноосон байна. Мөн нийтдээ 15,7 сая орчим ам.долларын торгууль төлөх шийдвэр гаргажээ. Ли Мён Баг өмнө нь авлига, хээл хахуулийн хэргээр ял эдэлж байсан юм. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 5-нд Сөүлийн дээд шүүх түүнд 15 жил хорих ял оноосон боловч 2019 оны гуравдугаар сард эрүүл мэндийн байдал муудсан шалтгаанаар батлан даалтаар суллагджээ. 

ЭХ СУРВАЛЖ: Tass.com

 

Таны сурталчилгаа