Цаг үеийн мэдээ

             Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байгаа бүх орон сууцнуудын орц, шатыг нэг удаа үнэ тѳлбѳргүй ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэрийн сумын Онцгой комиссоос гаргалаа. Энэ сарын 19-нөөс эхэлж хоёр хоногт багтаан уг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Иймд орон сууцанд амьдардаг нийт иргэдэд орц шатаа цэвэрлэх ажлыг ѳѳрсдѳѳ зохион байгуулж бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгааг анхааруулсан юм.

        Мѳн гэр хорооллын айл ѳрхүүдийн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардлагатай бодисыг зааварчилгааны хамт айл ѳрхүүдэд үнэ тѳлбѳргүйгээр тараахаар болжээ.

Таны сурталчилгаа