Шаардлагатай тохиолдолд хүүхэдтэйгээ гадуур гарахдаа заавал амны хаалт зүүх хэрэгтэй.
Хүүхдийн өөдөөс харж ханиаж, найтаагүй байх.
Ханиаж, найтаахдаа заавал цаасаар ам хамраа сайтар таглаж, таглаж амжихгүй тохиолдолд гараараа ам хамраа тагласан бол дараа нь гараа сайтар угаана. Мөн хэрэглэсэн цаасаа даруй түргэн хогийн саванд хийнэ.
Хүүхдийнхээ хувцасны зузаан нимгэнийг зохицуулах хэрэгтэй ба хэт халууцах буюу даарахаас сэргийлнэ.
Хүүхэдтэйгээ хамт нэг аяга таваг халбага, сэрээ хэрэглэхгүй, хоолыг нь үлээх буюу амтлан хүүхдэдээ идүүлэхгүй байх, нэн ялангуяа зажилж идүүлж яавч болохгүй.
Хүүхдийн хэрэглээний зүйл, тоглоом, хоолны хэрэгслийг байнга ариутгана.
Хүүхдийг гадагш олон авч гарахгүй, ялангуяа олон нийтийн газар болон агаар нэвтрэхэд сул орчинд дагуулж явахгүй байх, бусадтай тохиромжтой зай барьж, нийтийн машин унааг ашиглахгүй байх.
Хүүхэдтэйгээ тоглохдоо гараа сайн угаана.
Гэртээ харьсны дараа гадуур хувцсаа даруйхан солино.
Өдөр бүр гэртээ 2-3 удаа 20-30 минутын хугацаатай агаар салхи нэвтрүүлнэ. Гэхдээ хүүхдийг агаар салхи нэвтэрч байгаа өрөөнөөс зайтай байлгавал зохино.
Эцэг эхчүүд халуулах, ханиах тохиолдолд коронавирусээс халдварласан биш байсан ч заавал өөрийгөө хүүхдээсээ тусгаарлах хэрэгтэй.