Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хугацаанд нийт 170 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж ажилласан байна. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлагдсан байгаа.
Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлаж, 15 иргэн ажиглалтад байна. Биеийн байдал нь сайн байна. Өчигдөр /2020.02.19/ Завхан аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлалаа. Тухайн хүн БНХАУ руу зорчоод ирсэн, халуурсан, хатгаатай шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээ авч, шинжилгээний дээжийг нааш нь явуулсан байгаа. Тухайн хүнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан.
Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Тянжинь мужид сурдаг оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн” гэлээ.