South China Morning Post-оос өчигдөр буюу Пүрэв гарагт төв Хятадын Хубэй мужид шинэ коронавирусийн халдварын 411 тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 115 өвчтөн нас барсан тухай өнөөдөр өглөө мэдээллээ.
Лхагва гарагт тус мужийн захиргаа халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдэж, 108 өвчтөн нас барсныг мэдээлж байв.
Өчигдрөөс эхлэн Хятадын эрх баригчид халдварын тохиолдлыг тоолох аргаа дахин өөрчилсний улмаас Лхагва гарагийн тоо нь нэгдүгээр сарын 23-наас хойшх хамгийн бага үзүүлэлт болсон юм.
Шинэ халдварын тоо буурахад мөн Ням гарагаас эхлэн Ухань хотод хэрэгжсэн хөл хорионы хатуу дэглэм нөлөөлсөн гэж үзэж байна.