Цаг үеийн мэдээ

 Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Хуралд ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөв. Тэрбээр "ГХЯ-ны зүгээс ЭМЯ-ыг мэдээ, мэдээллээр цаг алдахгүй хангаж ажиллаж байгаа. БНСУ-д манай улсын иргэн коронавирусээр нас барлаа гэдэг хариуцлагагүй мэдээлэл түгээж, олон нийтийг буруу ташаа мэдээллээр хангаж байгаад маш харамсч байна. Тус иргэн нас бараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаадад манай улсын иргэн нас барах, гэмт хэрэгт холбогдвол тус улсын зүгээс ГХЯ-нд шуурхай мэдэгддэг. Тиймээс нас бараагүй хүнийг нас барсан мэтээр нийгэмд мэдээлэх нь өөрөө маш сөрөг үр дагавартай. Тухайн хүний ар гэрийнхнийг нь хүндэтгээрэй. Битгий олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээгээчээ гэж ар гэрийнхэн болон иргэдийн зүгээс хүссэн. Элчин сайдын яам цаг наргүй ажиллаж байна. Мөн нислэг цуцлагдсантай холбоотойгоор ажил их байгаа. Тиймээс мэдээллийг нэг сувгаар зөвхөн ЭМЯ-наас л авахыг хүсч байна" гэлээ. 

Мөн ЭМЯ-наас "Монгол улсын иргэн А БНСУ-д коронавирусийн халдвар авсан. Тус иргэн нь элэгний хатууралтай БНСУ-д эмчлэгдэж байгаа юм. Одоогоор биеийн байдал маш хүнд, аппаратанд байгаа. Элэг, бөөрний дутагдалтай эмчлүүлж байна гэдгийг ГХЯ-аар дамжуулж авч байгаа. Тус иргэн нь нэгдүгээр сард Монголд, эх орондоо байсан бөгөөд томуугийн шинжилгээнд хамрагдаад явж байсан. Шинжилгээгээр H3N2 вирустэй байсан. Мөн тэрбээр БНСУ-д дөрвөн жил гаруйн хугацаанд амьдарч байсан. Харин хамт байсан хүмүүсийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан. Коронавирусийн халдварыг дархлаагүй хүмүүс маш хурдан тусч байгаа. Ер нь коронавирусийн халдвар маш хурдацтай тархаж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байх ёстой" гэсэн юм. 

Таны сурталчилгаа