Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очироос тодруулахад “Энэ сарын 22-нд БНСУ-аас ирсэн эмэгтэй хоолой өвдсөн шалтгаанаар өөрөө эмнэлэгт хандсан. Тиймээс бид урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлаад байна. Тухайн эмэгтэйгээс шинжилгээ аван ХӨСҮТ-рүү илгээсэн учир 24 цагийн дараа хариу нь гарна. Халуурсан болон ханиалгах шинж тэмдэг илрээгүй байна” гэлээ.