БНСУ-д нэг сарын хугацаанд түр амьдарч байгаад ирсэн нэг настай хүүхдийг ээжийнх нь хамт тусгаарласан байна. Төв аймгийн Цээл сумын харъяат нэг настай хүүхэд энэ сарын 21–ний өдөр эх орондоо ирсэн бөгөөд хилээр нэвтрэхдээ халуунаа үзүүлсэн ч хэвийн байсан байна.
Улмаар хүүхэд 24-ний өдрөөс эхлэн өндөр халуурч эхэлсэн, ХӨСҮТ–рүү илгээсэн шинжилгээний хариу хүлээж байгаа хэмээн Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа мэдээлэлээ.