1. Улс, Хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, хот хоорондын нислэг, авто машин зэргийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын сарын 3- ны 08.00 цаг хүртэл хаах
2. Монгол – БНСУ –Монгол улс хоорондын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ны өдрийг дуустал зогсоох, Монгол улсаас –Япон – Монгол улс чиглэлийн нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ныг дуустал түр хугацаагаар зогсоох
3. Төрийн албаны алба хаагчдыг гадаад томилолтоор явахыг 2020 оны 03 дугаар сарын 30-ныг хүртэл хориглох
4. БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг 2020 оны 03 дугаар сарын 30 хүртэл хилээр нэвтрүүлэхгүй байх
5. Түүнчлэн шинэ короновирусийн тархалттай холбоотой санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл тараасан, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өглөө
6. БНСУ болон бусад газраас хилийн боомт дамжин ирж байгаа иргэдийг 14 хоногийн турш тусгаарлаж ажиглалт хийх зэрэг шийдвэрүүдийг гаргаж холбогдох албаны хүмүүст хэрэгжилтэнд анхаарал тавих үүрэг даалгаварыг өглөө.