Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан юм.

Гэвч ажлын өдөр иргэд хэрхэн ажилдаа явах талаар маргаан иргэдийн зүгээс гарснаас үүдэн  Улсын онцгой комиссын шийдвэрт зарим өөрчлөлт орлоо. Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үед иргэдэд үйлчлэхээр болов. Харин Бямба, Ням гаригт нийтийн тээвэр үйлчлэхгүй юм байна. Энэхүү нийтийн тээврийн үйлчилгээний хязгаарлалт 03 сарын 03 ны Даваа гаригийн 08.00 цагт дуусах юм байна.

Таны сурталчилгаа