Манай гараг дээр 100 жил тутамд асар их хор хөнөөлтэй тахал дайрдаг гэсэн онол байдаг. Олон судлаач өнөөгийн коронавирусийн тархалтыг ч өмнөх зуунуудын үйл явдлыг санагдуулж байна гэж үзэж байгаа юм. Ингээд олон зууны өмнөх түүх сөхье.
1720 он:
Европ тивийг Марселийн тахал хэмээх бүүргэний тахал хамарсан юм. Энэ өвчин мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Өвчний шинж тэмдэг өндөр халуурах, булчирхай цочиж, томрон, эмзэглэх, дотор муухайрах, бөөлжих огиулах, цээжээр өвдөх, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэхүү аюул 100 000 хүний амийг авч оджээ.
1820 он:
1720 оны тахлын 100 жилийн ойн дээр булчин задрах тахлын эхний тархалт тохиов. Холер буюу булчин задрах өвчний анхны тархалт худалдаа, тээврийн үед Энэтхэгээс Европт дамжин ирсэн ба 1831 оны үед холер өвчин нь Лондонд тархсан бөгөөд тэндээс Ньюкаслд тархсан байна. Уг өвчин нь шингэнээ нөхдөг плазмагаа алддаг учраас холери туссан хүний 5 цул эрхтнүүд ходоод, бөөр, элэг, зүрх, уушиг нь ажиллагаагүй болж, улмаар өвчтөнийг үхэлд хүргэдэг байна. Асар их хүн богино хугацаанд өвчилж нас барж байсан учраас эмч нар асар их ачаалалтай ажиллаж байсан. Энэ өвчин Филиппин, Индонез, Тайланд гэсэн Азийн орнуудыг хамарсан. Энэ тахлаас болж мөн л 100 000 орчим хүн нас барсан юм. Тахлын гол шалтгаан нь булгийн түүхий ус хэрэглэдгээс болж байжээ.
1920 он:
Хамгийн сүүлийн буву хамгийн сайн тэмдэглэсэн “Испани ханиад”-ны тахал тохиожээ. 1918- 1919 онд буюу жил хагасын дотор манай гаригийн 29.5% буюу 50 сая хүн халдварлаж, ойролцоогоор 2.7-5.3 % буюу 50-100 сая хүн нас барсан томоохон цар тахал болно. Уг цар тахал А xүрээний (H1N1) вирүсээр үүсгэгдсэн бөгөөд дэлхийн 1-р дайны сүүлийн сард эхэлж олон сая хүнийг хамарсан үхэл дагуулжээ. Дэгдэлтэнд 20- 40 насны залуучууд голчлон нэрвэгдэж хүүхэд өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэх нь элбэг байсан байна. Өвчний шинж тэмдэг нь: Нүүр хөхөрч хүчилтөрөгчийн дутагдлын шинж илрэх бөгөөд, цустай цэрээр ханиалгаж уушигны хатгаа болдог байна. Өвчний хүндрэл нь уушигны дотуур цус алдалт. Ихэнхдээ шинж тэмдэггүй явагдаж заримдаа халдвар авсны дараах өдөр нас барж байжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их үхэл авчирсан тахал гэдэг.
2020 он:
Хятадад шинэ коронавирусийн халдвар эхэлж, Өмнөд Солонгос, Япон, Иран, Итали болон бусад улс орнуудыг хамарч эхлэв. 80 орчим мянган хүн халдвар авч, 2000 гаруй хүн амь насаа алдаад байна. Тоо баримтыг задалвал вирус тархаснаас хойш Хятад улсад 2664 хүн, Иранд 12 хүн, Өмнөд Солонгост 12 хүн, Итали улсад 7 хүн бүр нас бараад байна. Илрэх шинж тэмдгийн хувьд улам хумигдаж байгаа энэ аймшигт өвчин хэзээ дарагдах нь тодорхой бус ббайна. Нөхцөл байдал өдөр ирэх тусам таагүй болж байна. Хамгийн аймшигтай нь орчин үеийн технологи энэ вирусыг дэлхий даяар тархах явцыг түргэсгэж байна.