Дэлхийн олон улсад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын халдвартай холбоотойгоор манай улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Улс орны өмнө тулгарч буй энэхүү сорилт, бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Монгол Улсын Прокурорын байгууллагын нийт прокурорууд нэг өдрийн цалингаа Улсын Онцгой Комисст хандивлалаа.
Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат уг хандивыг өнөөдөр /2020.02.27/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгч, коронавирусын халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлсэн байна.