Өнөөдөр буюу 2 дугаар сарын 28–ны өдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн таван тивийн 48 улсад "COVID 19" бүртгэгдсэн.
Шинээр 9 оронд халдвар нэмж бүртгэгдсэн. БНСУ, Японд өвчлөл нэмэгдсээр байна. Эх үүсвэр тодорхойгүй, аялсан хүнтэй хавьтал болоогүй хүмүүс өвчилсөн байна.
Манай улсад илрээгүй байгаа ч нэгдүгээр сарын 23-наас хойш нийтдээ 690 хүнийг ажиглалтад авч тусгаарлаж, шинжилгээ авсан байна. Одоогоор 302 хүнийг ажиглаж байна." гэв.