Цаг үеийн мэдээ

Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам 2020.07.24 - 08.09-ний өдрүүдэд болохоор товлогдсон. Гэвч дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотойгоор Олимпийн наадам энэ хугацаандаа болох эсэх талаар янз бүрийн таамгууд гарч байна.  Энэ үйл явдалтай холбогдуулан 1978 оноос олимпийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа Олон улсын олимпийн хорооны гишүүн Канад улсын иргэн Дек Паунд олимпийн наадмыг нэг жилээр хойшлуулах санал гаргажээ. Вирусийн тархалт энэ хэвээрээ үргэлжилж намжихгүй байвал асуудлыг 5-р сард олимпийн хороо хуралдаж шийдэх ажээ.

Таны сурталчилгаа