Цаг үеийн мэдээ

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгос улс нь Хятадын эх газрын гадна орших Covid-19 вирусийн тархалтын хамгийн том төв болоод байгаа. Тэгвэл Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Хьюндэй компани Улсан хотод байрлах нэгэн үйлдвэрээ хааж байгаагаа мэдэгдсэн байна. Учир нь 34000 орчим ажилтантай  энэ үйлдвэрт коронавирусийн халдвар авсан хүн илэрч үйл ажиллагааг нь хаасан тухай мэдэгджээ. Улсан хот нь Өмнөд Солонгосын коронавирусийн халдварын голомт Дэгү хотод ойрхон оршдог.  Тус хотод Хьюндэй компанийн таван үйлдвэр байдаг бөгөөд нийт үйлдвэрлэлийн 30 орчим хувийг хангаж, жилд 1.4 сая автомашин гаргадаг юм.

ЭХ СУРВАЛЖ:  REUTERS

Таны сурталчилгаа