Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.
Уулзалтын эхэнд Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийн талаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох мэдээллийг өглөө. БНСУ-д нас барсан иргэний үхлийн шалтгааныг тус улсаас албан ёсоор ирүүлсэн байна. Тухайн иргэн коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгдлээ" гэв.
Манай улсын иргэн тус улсад эмчилгээ хийлгэхээр очоод байхдаа буюу хоёрдугаар сарын 25-нд нас барсан билээ. Түүнийг шинэ коронавирусийн халдвар авсан болохыг тогтоогоод байсан юм.