Цаг үеийн мэдээ

 

 Тухайн иргэн нь Бусан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн ба ханиалгаж, халуурах шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл ХӨСҮТ-д ирсний дагуу эмч мэргэжилтнүүд түүнийг буудлаас нь очиж авсан байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Солонгос иргэний биеийн байдал одоогоор хэвийн байна. Ямар нэгэн халуурах шинж тэмдэг илрээгүй. Тухайн иргэний талаарх мэдээлэл ХӨСҮТ-д ирсний дагуу өчигдөр дуудлагаар Хан-Уул дүүрэг дэх "IBIS" зочид буудалд очиход БНСУ-аас ирсэн солонгос иргэн нь ханиалгах, халуурах шинж тэмдэгтэй байсан” гэлээ.

 

БНСУ-аас ирсэн солонгос иргэн нь "IBIS" зочид буудалд менежерээр ажилладаг юм байна.

Таны сурталчилгаа