Цаг үеийн мэдээ

Чөмөгний ясны шөлний амин дэмт чанарыг энд тоочоод баршгүй юм. 

 Энэхүү арга ухаан нь өдийг хүртэл боловсронгуй хөгжиж өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр байна. Энэ удаад хонины чөмөгний ясны шөлийг гаргаж аваад хөлдөөсөн байдлаар өдөр тутмын амьдралдаа хэрхэн олон ач тустай зүйлд хэрэглэх аргыг хүргэж байна.

 

Ясны шөл, тэр дундаа хонины чөмөгний ясны ач тусыг хэлээд баршгүй. Монгол хүний бие организмд таарсан кальци, эрдэс бодис, шимээр дүүрэн байдаг байна. Хүнд хагалгаанд орсон, ядарч сульдсан хүнд тамир тэнхээ оруулах зорилгоор хоол хүнсэнд хэрэглэнэ.

 

Мөн өдөр тумын хоол, цай чанахдаа, гурил зуурахдаа, хүүхдийн бантанд, гэртээ төрөл бүрийн шөлтэй хоол, мөн нярай хүүхдийг усанд оруулахдаа хэрэглэж болно. Нярай хүүхдийн бантан, нухаш болон усанд оруулахдаа хэрэглэвээс ханиад томуу, хатгаа тусахгүй, дархлаа нэн сайжирч элдэв өвчнөөс ангид байна.

 

Шөл гаргахдаа хонины чөмгийг шулаад ташиж битүү чанагчинд хийж буцалгаад эхлэнгүүт галыг багасгаж хамгийн бага дээр нь тавиад 5-10 цаг буцалгана. Ингээд чөмөгний ясны шим шүүс, эрдэс бодис шөлөнд шингэх ба ясыг ялган авч хаяна. Шөлийг сайтар хөргөнө. Ингээд нэг удаагийн аяганд тасалж авч хөлдөөгөөд хэрэглэнэ.

Таны сурталчилгаа