Цаг үеийн мэдээ

Тарагны жор: 8-10 кг хүртэл турах боломжтой гэвэл та итгэх үү?

Энэ жорын үргэлжлэх хугацаа 7 хоног, өдөрт тодорхой цагуудад 7 удаа хооллох ёстой. Өдөрт хагас литрээс илүүгүй буцалгасан ус ууна. Өглөөдөө сахаргүй кофе ганц аягыг уухыг л зөвшөөрдөг. Энэ жорын үйлчлэлийг нэмэгдүүлэхийн тулд клизм тавьж ходоод, гэдэс дотроо өдөр бүр цэвэрлэж байвал зохилтой. Ингэснээр үр дүн нь илүү ихээр танд мэдрэгдэх болно.

 

Хүнс хэрэглэхээс өмнө ургамлын хандтай 50 грамм уусмалыг ууна. Уг уусмалыг өглөөдөө бэлэн болгох хэрэгтэй. 200 грамм буцалгасан усанд багваахай цэцгийн хандыг хийж идээшүүлээд хоол хүнс хэрэглэхээс өмнө 50 граммаар 4 хуваан ууна.

 

Одоо гол жордоо орьё. Та ягштал биелүүлэхийн тулд цаасан дээр хүснэгт зураад ил харагдах газар байрлуулбал зүгээр.

 

Нэг дэх өдөр:400 грамм жигнэж болгосон давстай төмс, 1 хувийн тослогтой хагас литр тарагтай.

 

Хоёр дахь өдөр: 400 грамм жимс тослоггүй цөцгий,1 хувийн тослогтой 500 грамм тарагтай.

 

Гурав дахь өдөр:400 грамм жимс, гадил усан үзэм орохгүй,1 хувийн тослогтой хагас литр тараг

 

Дөрөв дэх өдөр: Тахианы цээжин хэсгийн мах 400 граммыг давсгүй чанаж иднэ, мөн нэг хувийн тослогтой хагас литр тараг ууна.

 

Тав дахь өдөр:400 грамм жимс, нэг хувийн тослогтой хагас литр тарагтай ууна.

 

Зургаа дахь өдөр:Дээрх зүйлс дээр нэмээд 500 грамм газгүй рашаан нэг литр ууна.

 

Долоо дахь өдөр:400 грамм жимс,хагас литр тараг ууна.

 

Дээрх хүнсний зүйлсийг өдөрт 4 тасалж иднэ. Жор хэрэглэж дууссаны дараах эхний долоо хоногт халуун ногоотой, гурилан, чихэрлэг нялуун амтай, өөх тостой хоолноос бусдыг нь идэж болно. Эс тэгвээс таны долоо хоногийн чармайлтын үр дүн үгүй болно гэдгийг анхаараарай. Долоо хоногийн дотор 10 хүртэл илүүдэл жинг хаях боломжтой. Энэ жор нь таны эрүүл мэндэд ямар ч сөрөг үзүүлэхгүйд гол давуу тал нь орших байгаа юм.     

Таны сурталчилгаа