Тойрогт байрлах босоо ба хөндлөн гурван зураасаас бүтсэн энх тайвны бэлэг тэмдэг хэрхэн бүтсэн тухай түүхийг өгүүлье.
Лондонгийн Трафальгарын талбайд 1958 оны Баасан гарагт олон мянган хүн цуглан цөмийн зэвсгийн эсрэг жагсжээ. Тухайн үед Их Британи, Америк болон ЗХУ-тай нэгдэн цөмийн зэвсэгтэй болж, хэд хэдэн туршилт хийсэн байжээ.
Жагсагчид уриа лоозон дээрээ энх тайвны төлөө тэмцэгч, дизайнер Жералд Холтромын уг жагсаалд тусгайлан зориулж хийсэн тэмдгийг ашигласан нь одоогийн бидний мэдэх энх тайвны бэлэг тэмдэг байсан юм. Мөн цөмийн зэвсгээс ангижруулах кампанит ажилд ч ашиглах болжээ.
Дизнайнер Жералд Холтром жагсаалд тэмдэг ашиглавал илгээх гэсэн санаа нь илүү хүчтэй болно гэж үзсэн байна. Тэрээр тэмдгээ далайчид туг ашиглан хоорондоо харилцахад хэрэглэдэг “семафор цагаан толгойн” N (nuclear- цөмийн зэвсэг), D (disarmament- ангижруулах) үсгийг бэлгэдэхээр хийсэн байна.
Энэхүү тэмдэг хуучин Чехословакийн Зөвлөлтийн эзлэн түрэмгийллийн эсрэг бэлэг тэмдэг, Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн, хүрээлэн буй орчин, эмэгтэйчүүд болон ижил хүйсийн тэгш эрхийг дэмжих, төрөл бүрийн худалдааны зориулалтаар ч хэрэглэгдсэн байна.