ДЭМБ-аас гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амны хаалт хэрэглэх зөвлөмжийг өгсөөр байна. Ард иргэд маань эдгээр зөвлөмжийг маш сайн хэрэгжүүлж байгаа нь харагдаж өвчлөл буурснаас харагдаж байна. Тухайлбал, улаан бурхан, гар хөл амны өвчин гэх мэт бохир гараар дамждаг халдварт өвчнүүд 1.9-2.7 дахин буурчээ.
Мөн амьсгалын замаар дамжин халдварладаг томуу, томуу төст өвчин буурч байгаа аж. Өнгөрсөн оны мөн үед томуу, томуу төст өвчний улмаас 600 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаснаар шинэ коронавирусийн халдвараас гадна олон халдварт өвчнөөс сэргийлж байгааг ЭМЯ онцолсон байна.