Цаг үеийн мэдээ

Дасгал хөдөлгөөн бол бидний сэтгэл санааг өөдрөг болгодог хамгийн үр дүнтэй арга билээ.

Судалгаагаар:

- 7 хоногт 6 удаа өдөрт 30 минутын дасгал хийх нь сэтгэл гутралыг 47%-аар бууруулдаг.

- 7 хоногт 3-4 удаа 45 минут дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл гутралын үед уудаг Антидепрессант эмийн нөлөөтэй ижил нөлөөтэй гэж үздэг.

- Та өдөр ажил дээрээ 10-15 минутыг дасгал хийхэд зарцуулаарай. Дасгал хөдөлгөөн хийж байгаа видео тавиад ажилчидтайгаа хамт хийх зуршлыг бий болгоорой.

- Жижигхэн дасгалын төхөөрөмж аваад орой болгон гэртээ дасгал хийж хэвшээрэй.

- Ойрхон дэлгүүр юмуу ажлаар гарах бол аль болох алхаж яваарай.

- Хэрвээ та өндөр давхарт амьдардаг бол аль болох шатаар гарч байгаарай.

Сэтгэл зүйч Т. Хонгорзул

Таны сурталчилгаа