Цаг үеийн мэдээ

     Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж  Хөвсгөл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газар, буудлуудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зогсоох Засаг даргын захирамж гарчээ.

     Мөн Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 15-р хуралдаанаар Хөвсгөл аймгийн хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэх үйл ажиллагааг бүрэн хориглолоо.

 

Таны сурталчилгаа