Бага насандаа архаг стресст өртөж байсан бол нугасны шингэнд стресстэй холбоотой даавар буюу мэдрэлийн эс дамжуулагч somatostatin ихэсдэг нь судалгаагаар тогтоогджээ. Хүн бага насандаа хүнд стресст өртөж байсан бол тархи болон дархлалын системд удаан хугацаанд нөлөөлдөг байна. Завсрын эмгэгтэй эхээс төрсөн хүүхдүүд насанд хүрэхдээ бие болон сэтгэл зүйн эмгэг тусах магадлал өндөр байдаг.
Түүнчлэн стресстэй холбоотой бие махбодийн өвчнүүд болох толгой өвдөх (Migraine) болон бүдүүн гэдэсний үрэвсэл (Colitis) зэргээр өвчилдөг. Зөвхөн эдгээр өвдөлтөөс гадна шалтгаангүй бие зовиурлах өвчин, сандрах эмгэг, сэтгэл гутрал, түгшүүрт орох, амиа хорлох оролдлого хийх зэрэг эрсдэлтэй зан үйл хийх ч тохиолдол бий.
Тиймээс биеийн эрүүл мэнд сэтгэцийн эрүүл мэндээс эхэлнэ гэдгийг ямагт санаарай.
Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул