Цаг үеийн мэдээ

       Манай орны ихэнх нутаг цастай, мал аж ахуй отор нүүдэл ихтэй байгаа тул зарим орон нутагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Сүүлийн 10 хоногийн мэдээллээр найман аймгийн 39 сум цагаан зудтай байгаа бол 12 аймгийн 47 суманд зудын эрсдэлтэй байна.

       Дээрх нөхцөл байдалтай уялдуулан Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймгуудад улсын нөөцийн 2303 тонн өвсийг үнэгүй, 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийджээ.

      Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлснээр хаваржилтад 5500 тонн өвс, 3000 тонн тэжээл шаардлагатай байгаа аж. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тонн өвс, 4134 тонн тэжээл байгаа нь хангамж  хүрэлцээтэй байгаа юм байна.

Таны сурталчилгаа