Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд олноор цуглаж болзошгүй амралтын 9 газар, мөн иргэд салхилдаг Богдхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн нийслэлийн дөрвөн бүсийн 20 уулын аманд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар 1093 автомашинтай 3852 иргэнийг уулын амнаас буулгаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Агаар дуслын замаар дамжих халдварт өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд тогтмол цэвэр агаар салхинд гарах нь дархлааг сэргээн дэмждэг боловч олноор буюу 5-аас дээш хүн нийлж гарахгүй байх, агаар, салхинд гарахдаа амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.