Цаг үеийн мэдээ

Хангалттай унтаж амрах нь өвчин тусахаас сэргийлнэ гэдэг уламжлалт ойлголтыг Калифорнийн Их Сургуулийн судлаачид судалгаагаар нотолсон байна.

СУДАЛГААНЫ БАГИЙНХАН 7 ЦАГААС ДЭЭШ ХУГАЦААГААР УНТДАГ ХҮМҮҮСТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 6 ЦАГААС БАГА УНТДАГ ХҮМҮҮСТ ХАНИАДНЫ ВИРҮСИЙН ХАЛДВАР ТУСАХ МАГАДЛАЛ 4 ДАХИН ИХ БАЙДАГ БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ.

Хүмүүсийн хэвийн нойрны байдал болон өвчин тусах эрсдэлийн холбоог нойрсолтын байдлаар нь судалсан анхны судалгаа болохыг судалгааны багийнхан онцолсон.

2007 – 2011 оны хооронд нийт 164 сайн дурын хүмүүсийг 2 сарын турш эрүүл мэндийн үзлэг, ярилцлага болон санал асуулганд хамруулсан байна.

Судалгаанд оролцогдыг ханиадны вирусээр халдварлуулан ердийн нойрны байдлыг шөнийн турш мэдрэгчийн тусламжтайгаар хэмжсэн байна.

Ингэхдээ оролцогчдыг тусгай газарт байрлуулан хамрын дусаалгаар ханиадны вирусыг халдварлуулж долоо хоногийн турш хянасан бөгөөд вирүс ханиад үүсгэж байгаа эсэхийг мэдэхийн тулд өдөр бүр хамрын салстаас арчдас авч шинжилсэн.

7 цагаас их унтаж байсан хүмүүсийг бодвол ХАНИАД ТУСАХ МАГАДЛАЛ 6 цагаас бага унтаж байсан хүмүүст 4.2 дахин их, 5 цагаас бага цаг унтдаг хүмүүст 4.5 дахин их байсан үр дүн гарсан.

СУДЛААЧИД НОЙР ДУТМАГ БАЙХ НЬ ХҮНИЙ ДАРХЛААНЫ СИСТЕМИЙН ЧАДВАРЫГ АЛДАГДУУЛДАГ ГЭДГИЙГ ОНЦГОЙЛОН ТУСГАСАН.

Жич: Ердийн ханиадны одоогийн эмчилгээ бол шинж тэмдгийн эсрэг эмчилгээ юм. Ханиадыг үүсгэдэг вирүс 200 гаруй төрөл байдаг бөгөөд нэг вирүсийн эсрэг дархлаа тогтсон ч өөр вирус халдах юм бол дахин дахин ханиад хүрдэг. Вирүсийн төрлөөс хамаарч нэг вирусээр хэдэн ч удаа ханиад тусах тохиолдол байдаг учраас одоогоор үүнтэй тэмцэх эмчилгээ байхгүй.

ҮҮНТЭЙ ТЭМЦЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ ГАНЦ АРГА БОЛ БИД ӨӨРСДИЙНХӨӨ ДАРХЛААНЫ СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛСНААР ЕРДИЙН ХАНИАДЫГ ЭМЧИЛДЭГ.

ДАРХЛААНЫ СИСТЕМЭЭ ИДЭВХЖҮҮЛЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ НОЙРОО ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭГЭЭР АВЧ БАЙХ ЮМ.

ИЙМЭЭС ЭМЧ НАР ХАНИАД ХҮРЭХ ГЭЖ БАЙГАА БОЛОН ХАНИАД ТУССАН ХҮМҮҮСТ АЛЬ БОЛОХ ЭРТ ҮЕД НЬ ХАНГАЛТТАЙ УНТАЖ АМРАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙХ НЬ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ.

Орчуулсан: АУ-ны доктор Дашдэмбэрэлийн Нарантуяа

Neurologist, Postdoctoral Research Fellow in Japan

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах номзүйгээс сонирхоорой.

Aric A. et al
Behaviorally Assessed Sleep and Susceptibility to the Common Cold.

SLEEP, Vol. 38, No. 9, 2015          zurkh.mn

 
 
 
  •  

Таны сурталчилгаа