Цусан дахь Д ВИТАМИНЫ түвшин багасах болон ихсэх нь ихээхэн аюул дагуулдаг.
Копенгагены Их Сургуулийн эрдэмтэд цусан дахь Д ВИТАМИНЫ ТҮВШИН ИХСЭХ болон ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨС шалтгаалсан нас баралтын хооронд холбоо байгааг анх удаа тогтоосон байна.
Нийгмийн Эрүүл Мэндийн салбарын хувьд Д ВИТАМИНЫ ДУТАГДЛЫГ ихээхэн анхаардаг бөгөөд олон судалгаануудад Д ВИТАМИНЫ түвшин БУУРАХ нь эрүүл мэндэд хортой гэдгийг нотолж байгаа билээ.
Гэвч шинэ судалгаагаар анх удаа цусан дахь Д ВИТАМИНЫ ТҮВШИН ХЭТ ИХЭССЭНЭЭР зүрхний титэм судасны эмгэг болон тархины цус харвалтаас шалтгаалан нас барах эрдслийг нэмэгдүүлдгийг илрүүлсэн.
СУДАЛГААНД 247.574 Дани хүмүүсийг хамруулж Д ВИТАМИНЫ түвшинг судалсан бөгөөд судалгааны энэ төрөлдөө хамгийн том судалгаа юм.
ЦУСАН ДАХЬ Д ВИТАМИНЫ түвшинг 7 жил хүртэлх хугацаанд шинжилсэн бөгөөд энэ хугацаанд 16.645 өвчтөн нас барсан. ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС шалтгаалж нийт 5454 өвчтөн үүнд: ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТААС 1574, ЗҮРХНИЙ ХУРЦ ШИГДЭЭСЭЭР 702 хүн нас барсныг илрүүлсэн. Эдгээр нас баралтыг Д ВИТАМИНЫ түвшингийн ихсэлттэй холбоотойг тогтоосон. Цусан дахь Д ВИТАМИНЫ ТҮВШИН 70 nmol/ л-ээс их үед өвчтөний тавиланд муугаар нөлөөлдөг болохыг илрүүлсэн.
Цаашид цусан дахь Д ВИТАМИНЫ ТҮВШИН 100 nmol / л-ээс их үеийн нөлөөний талаарх дэлгэрэнгүй эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай байгааг дурдсан.
Жич: Д ВИТАМИНЫ бэлдмэл хэрэглэхдээ заавал цусан дахь Д ВИТАМИНЫ ТҮВШИНГЭЭ шалгуулах хэрэгтэй.
Эх сурвалж ба номзүй: Darshana Durup, et al.
A reverse J-shaped association between serum 25-hydroxyvitamin D and cardiovascular disease mortality – the CopD-study.
The Journal of Clinical Endocrinology & Metabolism, 2015, 100(6):2339–2346
Орчуулсан:
АУ-ны доктор Дашдэмбэрэлийн Нарантуяа
Neurologist, Postdoctoral Research Fellow in Japan
ZURKH.MN