Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааварын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсч улмаар их уух, их шээх хам шинжээр илэрдэг бодисын солилцооны эмгэг юм.Инсулин нь цусны сахарын хэмжээг зохицуулдаг даавар юм.
ЧИХРИЙН ШИЖИН ШАЛТГААН
Хүний идэж буй хоолны ихэнхи нь бие махбодод глюкоз буюу сахар болон хувирч байдаг. Глюкоз нь хүний биеийн бүхий л эд эсүүдэд хэрэгцээт эрч хүч, энергийн эх үүсвэр болдог. Нойр булчирхайгаас ялгарах инсулин глюкозыг цуснаас эд эсрүү нэвтрүүлэх үүд хаалгыг нээдэг.
Инсулин даавар дутуу ялгарах эсвэл эд эс уг дааврын үйлчлэлд дөжрөлтэй болоход глюкоз эд эсэд нэвтэрч чадалгүй цусанд үлдэж хуримтлагддаг. Эд эс шаардлагатай энергийг авч чадахгүйд хүрдэг.
ЧИХРИЙН ШИЖИН АНГИЛАЛ
- Чихрийн шижин хэв шинж 1 . –Нойр булчирхай инсулин дааврыг огт ялгаруулахгүй болж инсулины туйлын дутагдал үүснэ. Энэ нь 30 – аас доош насны залуучууд ялангуяа хүүхдүүд их өвчилдөг.
- Чихрийн шижин хэв шинж 2.- Инсулин дааврын ялгаралт хэвийн зарим үед ихэссэн байдаг ч эсүүд түүнийг мэдрэхээ больсноос инсулины харьцангуй дутагдал үүснэ. Энэ нь 30-аас дээш насны хүмүүст голдуу тохиолдох ба нийт чихрийн шижинтэй хүмүүсийн 80-90% нь хэв шинж 2-той байдаг.
- Жирэмсний чихрийн шижин. Жирэмсний явцад цусны сахарын хэмжээ ихсэх.
- Бусад хэлбэрийн чихрийн шижин – өөр бусад эрхтэн системийн өвчний улмаас хоёрдогчоор цусны сахарын хэмжээ ихсэхийг хэлнэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...