Өнгөрөгч 24-ны өдөр Монгол улсын иргэн А /35 настай/ Солонгос улсын иргэнийг сүрдүүлсэн хэмээн цагдаад баригджээ.
Уг эмэгтэй гэр бүлтэй Солонгос улсын иргэн Б /63 настай/ -тэй өнгөрөгч 2-р сараас 5-р сар хүртэл дотно харилцаатай байсан байна. Тэрээр “жирэмсэн болсон үр хөндүүлэх мөнгө өг, үгүй бол гэр бүлийхэнд чинь хэлнэ” хэмээн нийт 12 удаа мөнгө нэхэмжлэн 120 сая вон авсан байна.
Цагдаагийн байгууллагаас Монгол улсын иргэн А-г байрны мөнгө төлөхгүйн тулд байрны эзэн болох Б-тэй дотно харилцаатай болсон хэмээн тогтоогоод байгаа ажээ. Мөн А нь хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир цагдаагийн байгууллагаас уг хэргийг дээд шүүхэд шилжүүлэн шийдүүлэхээр хүсэлт гаргасан байна.
Эх сурвалж: http://mglradio.com