Би малын эмчээр ажиллаж байхдаа Белкер нэртэй 10настай "Wolfhound" (чоно шиг нохой)-г үзэхээр дуудагдсан юм. Би Белкерийг үзэхэд түүнийг хорт хавдраар нас барж байгааг мэдлээ. Нохойны эзэн Рон, түүний эхнэр Лиза, бяцхан хүү Шейн нар Белкертэй үнэхээр дотно ба түүнд гайхамшиг тохионо гэдэгт итгэж байлаа. Миний хувьд Белкерийн төлөө юу ч хийж чадахгүйгээ хэлээд зөвхөн унтуулах тариа л түүнд тус болохыг хэлсэн юм. Ажлаа гүйцэтгэж эхлэхэд тэд 6 настай хүү Шейнд энэ үйл явдлыг харуулах нь зөв хэмээн шийдлээ. Магадгүй Шейн тэндээс ямар нэг амьдралын туршлага авах байлаа.
Нохойнд нь тариа хийсний дараа Шейн хүү үнэхээр тайван байсан бөгөөд сүүлийн удаа нохойгоо иллээ. Хэсэг хугацааны дараа Белкер нохой тайвнаар бурхан боллоо. Бид Белкерийг нас барсны дараа хэсэг зуур хамт сууж нохойнууд хүнээс богино насладаг тухай гайхаж байлаа.
Бидний яриаг чимээгүй сонсож байсан Шейн хүү "Би яагаад гэдгийг мэдэж байна" гэв. Дараа нь түүний хэлсэн зүйлс намайг гайхшруулав.
Би өмнө болон дараа нь ер нь хэзээ ч Шейн хүүгийн хэлснээс илүү тохиромжтой хариулт сонсож байсангүй. Хүүгийн хэлсэн үгС цаашид миний амьдрах аргыг бүрмөсөн өөрчилсөн юм.
Тэрхүү 6 настан маань "Хүмүүс бол хэрхэн сайхан амьдрах, үргэлж бусдыг хайрлах, сайн байх зэргийг сурах гэж төрдөг тийм үү?" гэж хэлээд "Тэгэхээр нохой бол эдгээрийг аль хэдийнээ мэддэг учраас биднээс удаан энд байх шаардлагагүй" гэв.
Тиймээ, энгийн мөртлөө хэчнээн гайхамшигтай амьдралын сургамж вэ?
Хэрэв нохой бидний багш байсан бол бидэнд дараах зүйлсийг сургах байсан биз?
-Хайртай хүмүүс тань гэртээ ирвэл үргэлж мэндлэхийн тулд өөдөөс нь гүйж оч.
-Аз жаргалтай аялалд явах боломжийг хэзээ ч бүү алгас
-Цэнгэг агаар салхи таны нүүрэнд баяр хөөр авчирахыг мэдрээрэй
-Нойр авч бай
-Босохоосоо өмнө суниа
-Өдөр бүр гүйн харайж тогло.
-Анхааралд байж, хүмүүст илүүлж хүрэлцэхийг зөвшөөр.
-Энгийн л нэг загнаж зандчиж байвал хазахаас зайлсхий
-Халуун өдрүүдэд өвсөн дээр дээш харан хэвтэхээ боль.
-Халуун өдрүүдэд маш их ус ууж модны сүүдэрт хэвт
-Хэрэв та аз жаргалтай байвал бүх биеэ сэгсрэн сүүлээ годгонуулан бүжиглэ.
-Удаанаар алхаж энгийн, баяр баясгалангаар дүүрэн байх.
-Үнэнч бай.
-Хэзээ ч бүү өөрийн биш асуудалд хошуу дүр
-Хэрвээ та худлаа хэлмээр санагдвал, үнэнийг нь олох хүртлээ ухаж малтаарай.
-Хэн нэгэнд хүнд өдөр тохиолдсон бол чимээгүй байж ойрхон шиг суугаад түүнийг зөөлөн долоо
Энэ бол бидний нохойноос сурах аз жаргалын нууц юм.
Герман хоньч нохой сонирхогчдын группээс.../