"Би өндрөөс их айдаг байсан юм тэгээд анх усанд сэлж сурчихаад 4 метр гүн усан санд сэлж чадахгүй 2 метртэй хэсгээр нь сэлчээд буцаад явчихдаг байсан юм. Яг 4 метртэй хэсэг дээр нь очихоор л зүрх түргэн цохилоод яг живээд үхэх гэж байгаа юм шиг санагдаад буцаад явдаг байсан юм. Харин нэгэн удаа найзын минь урам зориг хажууд минь хамт сэлсэн нь намайг тэрхүү гүн харанхуй өндрийг гатлахад тусалснаар би анх удаа 4 метр гүнд сэлж чадсан билээ. Мэдээжийн хэрэг тэр хэсгээр анх явах үед маш их айдас санаа зоволт байсан бөгөөд миний зүрх яг л амаар гарах шахаж билээ гэвч тэр өдрөөс хойш би өндрөөс айхаа больж сэлж чаддаг болсон юм".
Ямарваа нэгэн зүйлээс айдаг хүмүүст тухайн айдастайгаа нүүр тулж түүнийг даван гарахаас нааш тэр айдсаасаа салж чаддаггүй. Үүнийг мэргэжлийн хэлээр "Flooding буюу Desensitization" гэж нэрлэдэг. Мэдээжийн хэрэг алхам алхмаар айдаг зүйлтэй нь нүүр тулах нь арга техник байдаг. Хэрвээ нохойноос айдаг бол эхлээд зураг үзүүлээд, дараа нь чихмэл тоглоом бариулж сэтгэл санааг нь бэлтгэж байгаад хамгийн сүүлд нь жинхэнэ нохойтой хамт байлгаж айдсыг нь арилгадаг. Миний хувьд одоо халуун орны том жоомноос айх айдастайгаа нүүр тулах хэрэгцээ байгаа... Та юунаас айдаг вэ?
Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул